Шууд Chart

Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ

2021-06-16 13:47:10

Коронавирусын  үед зөвлөгөө мэдээлэл өгөх  нэгдсэн лавлах 119 төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх Улсын онцгой комиссын  шийдвэрийн дагуу  ЭМЯ-ны дэргэд Эмнэлзүйн зөвлөгөө өгөх хоёрдугаар шугам ажиллаж эхэллээ.

119 лавлах төвийн  1 дүгээр шугам нь  Улсын онцгой комиссын дэргэд байрлаж байгаа бөгөөд хөдөө орон нутаг зорчих, гадаадаас ирсэн иргэдийн тусгаарлалтын журам гэх мэт eрөнхий  мэдээллийг өгч буй.

Харин  эмнэлзүйн зөвлөгөө  өгөх хоёрдугаар шугамаар эрүүл мэндийн 12 байгууллагын  эмч ажилчид  2 ээлжээр ажиллаж, шаардлагатай тусламж  эмчилгээний зөвлөгөөг  өгч байна. Мөн хүнд, хүндэвтэр шинж тэмдэг илэрсэн иргэдийг яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулаторитой холбох юм.

Энэ хүрээнд өнөөдрөөс эхэлж  40 явуулын амбулаторийн автобус төвийн зургаан дүүрэгт хуваарилагдлаа. Явуулын амбулатори нь халдварын шинж тэмдэг илэрсэн  болон гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг хүргэх юм.

Явуулын амбулаториос гадна ПСР шинжилгээ авах  том оврын автобусуудыг нэмэлтээр гаргаж,  Буянт-Ухаа спорт цогцолбор, Таван шар, Офицеруудын ордон “Тэнгэр плаза” зэрэг газруудад байршууллаа гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх явуулын амбулатори ажиллаж эхэллээ  
Үзсэн: 716 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй