Шууд Chart

Вакцинууд коронавирусний халдвараас үүдэлтэй хүндрэл, нас баралтаас 90 хувь хамгаалж чадаж байна

2021-06-17 12:24:17

Халдвар ихээр тараах чадвартай Энэтхэгээс гаралтай Дельта вирус вакцины эхний тунг хийлгэсэн хүмүүст ч аюул  тарьж мэдэхээр байгаа ч вакцинууд халдвараас үүдэлтэй хүндрэл болон нас  баралтаас 90 гаруй хувь хамгаалж чадаж байгаа ажээ.

Английн  халдвар, тархвар  судлалын Паблик  Хэлф  Ингланд  албанаас улс орон даяар өнгөрсөн 4 дүгээр сарын 12-ноос энэ сарын 4-нийг хүртэл хийсэн судалгааныхаа дүнд дээрх урьдчилан  дүгнэлтийг хийсэн байна. Энэ тухай  BBC онцлон мэдээлснийг олон улсын хэвлэлүүд иш татан дамжуулжээ.

BBC мэдээлснээр  судалгаа  явуулсан 2 сарын орчмын хугацаанд коронавирусний Дельта хувилбарын халдвар авсан хүмүүсийн тоо 14 мянгад  хүрсний дотор вакцинаа хийлгэсэн хүмүүс  ч байсан байна.  Гэхдээ  халдвар авсан хүмүүсээс 166 нь  л  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсны ихэнх нь дархлаажуулалтад  хамрагдаагүй хүмүүс байжээ.

Мөн судалгааны дүнгээр  Пфайзер  вакцины  нэг тун 94 хувиар, АстраЗенекагийн нэг тунг  71 хувь  "Ковид-19"-ийн халдварын өвчлөл  хүндрэхээс  хамгаалж  байсныг  тогтоосон  байна. Харин 2 дахь тунгийн дараа  өвчлөл  хүндрэхээс  96,92 хувиар хамгаалж  байжээ. Тус судалгааны  дүнгийн  талаарх нийтлэлийг  Оксфордын их сургууль, Лондоны  эзэн хааны  колледж,  Лондоны  эрүүл ахуй, халуун орны анагаах  ухааны сургуулийн тэргүүлэх зэргийн  эрдэмтэн мэргэжилтнүүд хамтран боловсруулсан  юм  байна.  тиймээс  шинжлэх ухааны  нийгэмлэгүүд  нягталж  батлаагүй  байгаа ч  шинжээчид  судалгааны  дүнд эргэлзэх  шаардлагагүй гэж үзэж байгаа аж.

Тиймээс Английн  Паблик Хэлф  Ингланд албаны  зөвлөх асан, Их Британийн эрх баригчдын  халдварт  өвчинд хяналт тавих  асуудал эрхэлсэн зөвлөх Питер Инглиш коронавирусний  вакцинууд  Дельта  хувилбарын халдвараас  ч хамгаалж чадаж  байгааг баталсан  энэхүү судалгааны  дүнг гайхалтай  сайн мэдээ гэж тодорхойлсон  байна.  Мөн тэрбээр шинэ  судалгааны дүнгүүд тун  вакцинжуулалт ойрын хугацаанд  сүргийн  дархлаа тогтоох босгонд хүрэхэд тусална  гэдэг итгэл найдварыг улам бэхжүүлж  байгааг онцолжээ.

Дархлаажуулалтад хамрагдсан хүн амын  хувь нэмэгдэх  тусам  вирусийн тархалт   буурч  байгааг Тель Авивийн  их сургуулийн эрдэмтдийн хийсэн  өргөн  хүрээтэй  судалгаа  гэрчилж байгааг өнгөрсөн 7 хоногт Нэчур сэтгүүлд нийтэлсэн байсан юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Вакцинууд коронавирусний халдвараас үүдэлтэй хүндрэл, нас баралтаас 90 хувь хамгаалж чадаж байна  
Үзсэн: 2736 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй