Шууд Chart

Словенийн эрүүл мэндийн яамнаас тус улсад цар тахал дууссаныг зарлалаа

2021-06-17 12:31:48

Словенийн эрүүл мэндийн яамнаас тус улсад "Ковид-19" цар тахал дууссаныг зарлаад байна. Гэхдээ хорио цээрийн дэглэмийг цуцлахгүй, вакцинжуулалтаа үргэлжлүүлэх болно гэдгээ  анхааруулсан  байна. Энэ тухай тус улсын эрүүл мэндийн сайд Яне Поклукар мэдэгджээ.

Тодруулбал, "Словенид цар тахал дууссан. Гэхдээ коронавирусний эсрэг тэмцэл үргэлжлэх болно" хэмээн тэрбээр мэдэгдсэн  байна. Словенийн эрүүл мэндийн яамны мэдээгээр 2 сая хүн  амтай тус улсад хоногт 100 гаруй халдварын  тохиолдол бүртгэгдэж  байна. Тус улсын нийт 760  гаруй  мянган иргэн вакцины эхний тундаа хамрагдаад байгаа бол  51 мянга  906 хүн бүрэн тунгаа хийлгэжээ. Өнөөдрийн байдлаар  эмнэлэгт  коронавирусний халдвар авсан 122  хүн л эмчлүүлж байгаагийн 40 нь эрчимт  эмчилгээний  тасагт хэвтэн эмчлүүлж байна. 

Хэдийгээр цар тахлыг ялснаа ийнхүү эрх баригчид нь мэдэгдэж байгаа ч с улсад амны  хаалт зүүх, хүн хоорондын зай  барих, нэг дор олон хүн цуглахыг хориглосон журам үйлчилсээр байна. Мөн  тус улсын хилээр  нэвтэрсэн тохиолдолд  ажиглан тусгаарлалтад  орох улс  орнуудын улаан жагсаалтыг  байнга  шинэчлэн  гаргахаа  ч мэдэгдэж  байгаа юм. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Словенийн эрүүл мэндийн яамнаас тус улсад цар тахал дууссаныг зарлалаа  
Үзсэн: 1915 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй