Шууд Chart

Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулагдлаа

2021-06-18 17:22:17

Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх цахим уулзалтыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Барилга, хот байгуулалтын яам, Зам, тээврийн хөгжлийн яам, Эрчим хүчний яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Үйлдвэрлэл, технологийн паркуудтай хамтран зохион байгуулсан. Тус уулзалтаар яамдын төлөөллийг оролцуулсан Ажлын хэсэг байгуулж, төлөвлөгөө гаргаж ажиллахаар талууд зөвшилцсөн юм. Уг ажлын хүрээнд Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяраар ахлуулсан Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгууллаа.

Ажлын хэсэг нь нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын үйл ажиллагааны чиглэлийг шинэчлэн тодорхойлох, паркуудын хөрөнгө оруулалтын ажлуудыг эрэмбэлэх, эрчимжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэн, холбогдох ажлуудыг хийхээр төлөвлөөд байна гэж Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газраас мэдээллээ.


Нийслэлийн үйлдвэрлэл, технологийн паркуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх Ажлын хэсэг байгуулагдлаа  
Үзсэн: 1510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй