Шууд Chart

Б.Эрдэнэбаяр Бусанд болсон тэмцээнд түрүүлжээ

2021-06-19 11:47:10

БНСУ-ын Бусан хотод жил бүр зохион байгуулагддаг Олон улсын бүжгийн 17 дугаар наадамд Үндэсний урлагийн их тeатрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тэргүүн байр эзэлж, цомын эзэн болжээ.

Тэрбээр Солонгосын урлаг, соёл, боловсролын сайдын нэрэмжит олон улсын бүжгийн тэмцээний "Этник" төрөлд өрсөлдсөн байна.

Мөн "2021 BIDF The 3rd Korea Dance Grand Prix" олон улсын бүжгийн тэмцээний "Этник" төрөлд дэд байр, "BIDF видео бичлэгийн уралдааны" тэргүүн байрыг тус тус эзэлж, энэ наадмаас гурван шагнал зэрэг хүртсэн байна.

Өнгөрөгч 2005 оноос Бусан хотын Олон улсын далайн эргийн бүжгийн наадам нэртэйгээр анх эхэлж, 2008 оноос Олон улсын бүжгийн наадам болгож нэрээ өөрчилжээ.

Б.Эрдэнэбаяр 2019 оны долдугаар сард Сөүл хотноо зохион байгуулагдсан олон улсын гоцлол бүжигчдийн XVI уралдааны ардын бүжгийн төрөлд тэргүүн байр эзэлж байжээ.

Түүнчлэн 2018 онд “UBS” телевизээс санаачлан зохион байгуулсан “Perfect dance” бүжгийн шоуны дэд байрыг хүртэж, БНСУ-ын Урлагийн их сургуульд суралцах эрхээр шагнуулан суралцаж, төгсчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Эрдэнэбаяр Бусанд болсон тэмцээнд түрүүлжээ   
Үзсэн: 1503 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй