Шууд Chart

Шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарлаа

2021-06-19 14:00:54

Унгар Улсын нийслэл Будапешт хотод энэ сарын 6-13-ны өдрүүдэд зохиогдсон жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн Үндэсний шигшээ багийн тамирчид Төв аймгийн Батсүмбэр сум, Баянголын аманд орших "Champions camp" бэлтгэлийн баазад олимпын бэлтгэлдээ гарлаа.

Энэ удаагийн олимпын бэлтгэлийг шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Б.Батгэрэл, гавьяат тамирчин М.Бундмаа нарын бүрэлдхүүнтэй шигшээ багийн 40 гаруй тамирчид бэлтгэлд хамрагдаж байна.

Олимпын бэлтгэлд шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдаас гадна эмч, терапист багш, сэтгэлзүйч, хоолны арга зүйч гэсэн бүрэлдхүүнтэйгээс гадна Монгол Улсын нэрийн өмнөөс эрэгтэйчүүдийн -81кг жинд барилдаж буй дэлхийн аваргын алт, хүрэл медальт Саейд Моллаей, өөрийн дасгалжуулагч Мансоури Касваей Мохаммад нар энэ сарын сүүлчээр шигшээ багийн бэлтгэлд хамрагдахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Шигшээ багийн тамирчид олимпын бэлтгэлдээ гарлаа  
Үзсэн: 2046 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй