Шууд Chart

"Алтан судал" кино Францын кино театруудаар гарч эхэлжээ

2021-06-19 14:43:56

Монголын “Алтан судал” кино Франц Улсын кино театруудаар гарч эхэлсэн гэдгийг найруулагч Д.Бямбасүрэн дуулгалаа. Тус кино нь 2020 оны хоёрдугаар сард Берлиний кино наадамд амжилттай оролцож, нээлтээ хийсэн. Тэр цагаасаа олны анхаарлыг татаж, үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй.

Герман, Австрали, Араб, Монгол зэрэг олон улсын уран бүтээлчид хамтран ажилласан энэ киноны гол дүрүүдэд жүжигчин Н.Ялалт, Т.Энэрэл, Б.Бат-Ирээдүй, Б.Алгирчамин, С.Ариунбямба нар тоглосон юм.

“Алтан судал” уран сайхны кино нь өнгөрөгч дөрөвдүгээр сард Канадын “Reel 2 Real” наадмын шилдэг зураглалын шагнал хүртсэн. Мөн гуравдугаар сард Швейцарийн Женев хотноо болсон хүний эрхийн кино наадмаас /FIFDH/ “Мэргэжлийн шүүгчдийн гол шагнал” болон “Өсвөрийн шүүгчдийн шагнал”-ыг тус тус хүртэж байсан юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Алтан судал" кино Францын кино театруудаар гарч эхэлжээ  
Үзсэн: 2038 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй