Шууд Chart

Цэргийн ёслолын жагсаалыг цуцалсныг мэдэгдлээ

2021-06-20 09:45:42

Зэвсэгт хүчний Жанжин штабаас мэдэгдэл гаргаж, цэргийн ёслолын жагсаалыг цуцалсныг мэдэгдлээ.

Тодруулбал, сүүлийн өдрүүдэд  иргэдийн дунд коронавирусний халдварын тохиолдлын тоо улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан Ардын хувьсгалын 100 жилийн ой, Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан Цэргийн ёслолын жагсаалыг зохион байгуулахгүй байхаар шийдвэрлээд байгаа аж.

Иймд Цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлийг цуцлах болсон байна.


Цэргийн ёслолын жагсаалыг цуцалсныг мэдэгдлээ  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй