Шууд Chart

УОК: Вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа

2021-06-21 12:34:44

"Covid-19"-ийн тохиолдол их байгаа тул вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байх, гэртээ зочин урихгүй байхыг Улсын онцгой комиссоос онцгойлон анхаарууллаа. Мөн вакцинд хамрагдаагүй иргэдийг вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалав.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 11295 сорьцод шинжилгээ хийхэд 2268 тохиолдол шинээр бүртгэгдэж, нийт тохиолдол 95819 болж, батлагдсан нийт тохиолдлын дийлэнх хувийг 20-40 насны залуус эзэлж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Халдвар авагсдын 81,2 хувь нь буюу 1404 нь нийслэлд, хөдөө орон нутагт 864 тохиолдол бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 247 хүн эмнэлгээс гарч, нийт 63945 хүн эдгэрчээ. Түүнчлэн Covid-19-ийн нэн хүнд хэлбэрээр 42-80 насны 11 хүн нас барсанаар нийт нас баралт 447 болсон байна.

Улаанбаатар хотод 1404 тохиолдол нэмэгдэж, нийт 78682 болсон бол орон нутагт 864 тохиолдол нэмэгдэж нийт 16351 боллоо.

Тодруулбал:

Дархан-Уул аймагт 96, Орхонд 40, Сэлэнгэд 33, Хэнтийд 50, Сүхбаатарт 37, Дорнодод 47, Говьсүмбэрт 25, Төв аймагт 98, Дундговьд 22, Өвөрхангайд 31, Булганд 34, Баянхонгорт 131, Хөвсгөлд 67, Завханд 43, Говь-Алтайд 24, Ховдод 32, Увс аймагт 49, Баян-Өлгийд 5 тохиолдол тус тус бүртгэгджээ.

Өнөөдрийн байдлаар 12145 хүн эмчлүүлж байна. Биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 7757,  хүндэвтэр 2993, хүнд 1169, маш хүнд 226 хүн байна. Мөн гэрийн хяналтад 19 734 хүн байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


УОК: Вакцинд хамрагдаагүй иргэдийг онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг анхаарууллаа   
Үзсэн: 1862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй