Шууд Chart

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна

2021-07-19 12:17:53

Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн ойн хөнөөлт шавж, өвчний тархалтын судалгааг 80 мянган га талбайд хийхээр болсон. Судалгааны эхний тайлангийн үр дүнд нийт 2688 га талбайн шавжийг устгаад байна. Тодруулбал, агаарын хөлөг ашиглан микробиологийн аргаар 1938 га, механик аргаар 500 га, гэрлэн урхи тавих аргаар 250 га талбайн шавжийг устгалаа.

Ойн санд тархсан ойн хөнөөлт шавж устгах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендерт “Сайхан ойн төлөө” ХХК шалгарсан бөгөөд ойн хөнөөлт шавжийг устгаж байна гэж Нийслэлийн байгаль орчны газраас мэдээллээ.


Нийслэлийн ногоон бүсийн ойн сангийн шавжийг устгаж байна  
Үзсэн: 964 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй