Шууд Chart

Сайед Моллай

2021-07-23 10:08:27

“Токио-2020” зуны олимпын XXXII наадамд эрэгтэйчүүдийн -81кг жинд хүч үзэх Сайед Моллайн талаар товч танилцуулья.

Тэрбээр 1992 оны нэгдүгээр сарын 5-нд төрсөн, 29 настай.

Үндэсний шигшээ багийн тамирчин

Олон улсын жүдо бөхийн холбооноос /IJF/гаргасан /2021.06.24/ дэлхийн чансаанд 5023 оноотой жиндээ  зургаадугаар байрт жагсаж байна.

Сайед Моллай нь 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, 2017 оны Унгарын Будапештийн дэлхийн аваргын хүрэл, 2015 оны Цэргийн дэлхийн аваргын хүрэл, 2017 оны Исламын орнуудын наадмын алт, 2018 оны Индонезийн Жакарта Азийн наадмын мөнгө, 2015, 2016 оны Азийн аваргын хүрэл, 2017 оны Азийн аваргын мөнгө, 2021 оны Азийн аваргын хүрэл, 2015 оны БНСУ-ын Сансун гран при хүрэл, 2015 оны Улаанбаатар гран при хүрэл, 2017 оны Бакугийн гран при, 2017 оны Хаагийн гран при хүрэл, 2019 оны Хөх хотын гран при алт, 2019 оны Загребийн гран при хүрэл, 2017 оны Баку гранд слам мөнгө, 2017 оны Абу Даби гранд слам хүрэл, 2018 оны Дюссельдорфийн гранд слам алт, 2018 Екатринбургын гранд слам хүрэл, 2019 оны Парисын гранд слам хүрэл, 2020 оны Будапешт гранд слам хүрэл, 2021 оны Тель-Авив гранд слам мөнгөн медаль тус тус хүртжээ.

Мөн 2014, 2018 оны Азийн наадмын мөнгө, 2018 оны азийн аваргын хүрэл, 2010, 2013, 2013 оны өсвөрийн Азийн аваргын алт, 2014 оны өсвөрийн азийн аваргын хүрэл, 2012 оны БНСУ Жежүгийн дэлхийн цомын хүрэл, 2013 оны Улаанбаатар гран при хүрэл, 2014 оны БНХАУ Чиндао гран при мөнгө, 2015 оны Улаанбаатар гран при хүрэл, 2016 оны Улаанбаатар гран при мөнгө, 2016 оны БНХАУ Чиндао гран при хүрэл, 2017 оны БНХАУ Хөх хот гран при мөнгө, 2018 оны БНХАУ Хөх хот гран при мөнгө, 2017 оны Франц Парис гранд слам хүрэл, БНГУ Дюссельдорфийн гранд слам хүрэл медаль тус тус хүртэж байв.

Түүнчлэн насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сайед Моллай  
Үзсэн: 1550 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй