Шууд Chart

Ахлах ахлагч Э.Даваажамц цэргийн дүрэмт хувцсаа Монгол цэргийн музейд хадгалууллаа

2021-07-23 10:28:30

Ахлах Э.Даваажамц Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн Зэвсэгт хүчний 100 жил, Ховд аймаг байгуулагдсаны 90 жил, ирэх 2022 онд тохиох Ардын Хатанбаатар Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 123 дугаар анги байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан холын зайн гүйлтээ 6 дугаар сарын 2-ны өдөр Ховд аймгаас эхлэн 46 хоногт 2127 км замыг туулсан ба энэ сарын 17-ны өдөр бариандаа орсон юм.

Тэрбээр эх орны баруун хязгаараас зүүн хязгаарыг зорин гүйсэн анхны хүн, анхны цэргийн алба хаагч, анх удаагаа сургалтын зэвсгийг явганаар хүргэсэн  гэдгээрээ онцлогтой.

Энэхүү хүндэтгэлийн ажиллагааны үеэр Монгол цэргийн музейн захирал, хурандаа Д.Ганзориг  "Монгол Улсын Зэвсэгт хүчний нэн шинэ түүхийн хуудаснаа нэрээ мөнхлөн, цэрэгжилтийн спортыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх үйлсэд өөрийн хувь нэмрээ оруулан монгол цэргийн тэсвэр хатуужил, эр хүний зориг зүрх, омогшил, бахархлыг харуулж чадсанд баяр хүргэе" хэмээв.

Ийнхүү түүний энэхүү амжилтыг илэрхийлсэн эд өлгийн зүйлийг Монгол цэргийн музейн сан хөмрөгт бүртгэн авсан бөгөөд түүнд “Дурсамж” гардууллаа. 

Эл өдөр ахлах ахлагч Э.Даваажамц багийн гишүүдийн хамтаар Монгол цэргийн музейн тайлбартай аялалд оролцож, музейн хамт олонтой сонирхолтой уулзалт, ярилцлагыг зохион байгуулсан ажээ.

Хурандаа Б.Отгонбаяр


Ахлах ахлагч Э.Даваажамц цэргийн дүрэмт хувцсаа Монгол цэргийн музейд хадгалууллаа  
Үзсэн: 3276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй