Шууд Chart

Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон

2026-04-28 17:28:47

Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл нь есөн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс ирсэн тухайн жилийн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, түүнд зарцуулагдах төсвийн саналын дагуу санхүүжилтийг нь баталдаг билээ. Харин тухайн төсвийг захиран зарцуулах эрх Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд байхгүй бөгөөд дүүргүүдийн хэмжээнд хэрэгжүүлж буй ажлыг бодлогоор хангаж, хяналт тавьж ажилладаг байна. Иймд НИТХ-ын дарга А.Баяр дүүргүүдийг дээрх санхүүжилтийн хүрээнд хийсэн ажлынхаа талаар олон нийтэд бодит мэдээлэл өгөхийг хүслээ.

Тухайлбал, Налайх дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дарга Н.Мандуул төсөвт тусгагдсан санхүүжилтээр гэмт хэргийг бууруулах хүрээнд хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өглөө.

Налайх дүүрэгт гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр нийт 5 зорилт бүхий 37 арга хэмжээг хэрэгжүүлэх хүрээнд 262 сая төгрөгийн санхүүжилтийг олгосон бөгөөд өмнөх жилүүдээс даруй 50% бууруулж олгосон дүн юм. Налайх дүүрэг дээрх санхүүжилтийн хүрээнд Камерын хяналтын төвийг бүрэн тохижуулж, дүүргийн гудамж талбай, зам, гэр хороолол, хогийн цэг зэргийг бүрэн камержуулжээ. Үүний үр дүнд гэмт хэргийн гаралт буурахаас гадна гал түймрийн дуудлага багассан байна.

Үүнээс гадна НИТХ-ын дарга А.Баяр мэдээлэл хийх үеэрээ Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс шаардагдах санхүүжилтыг нийслэлийн прокурор, цагдаа, тагнуул, онцгой зэрэг 33 байгууллагад баталж өгснөөр гэмт хэргийн гаралт 15%-иар буурсан. Хулгайн гэмт хэрэг 32%-иар буурсан талаар онцолсон юм.


Н.Мандуул: Налайх дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн санхүүжилтийг өмнөх жилүүдээс 50 хувь бууруулж олгосон  
Үзсэн: 116 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй