
Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн парк маргаашаас үйл ажиллагаагаа явуулж эхлэх нь ээ. Гэхдээ тус байгууллага нь Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисстой хийсэн Хариуцлагын гэрээнийхээ дагуу ажиллах юм байна.
Тодруулбал, жишээ нь 50 хүний суудалтай тоглоомондоо 25 үйлчлүүлэгч байлгах аж.
Гэхдээ насанд хүрсэн хүмүүс вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон байх, хоорондын зайгаа чанд баримтлах, зөвхөн зургаагаас дээш насныхан үйлчлэх юм байна.
Цагийн хуваарийн хувьд 10:00-аас 22:00 цагийн хооронд ажиллах бөгөөд үнэ нь огт өөрчлөгдөөгүй гэв.
Хүүхдийн парк маргаашаас үйл ажиллагаагаа явуулж эхэлнэ | ||
Үзсэн: 1916 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.