Шууд Chart

Г.Отгонцэцэг Хятадын тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ

2021-07-24 11:25:17

Казахстан Улсын нэр дээрээс барилддаг Монгол тамирчин Г.Отгонцэцэг Хятадын Ли Янантай барилдаж, ялагдал хүлээн тэмцээнээ өндөрлүүллээ. Түүнийг ялсан Ли Янан дараагийн тойрогтоо Португалын Катарина Костатай барилдана.

Удаан хугацаанд барилдаагүй байсан Г.Отгонцэцэгийн хувьд 2016 оны Риогийн олимпоос хүрэл медаль хүртэж байсан түүхтэй.

“Токио-2020” олимпын жүдо бөхийн тэмцээн өнөөдөр 10.00 цагаас Ниппон Бүдокан ордонд эхэлсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Отгонцэцэг Хятадын тамирчинд ялагдаж, тэмцээнээ өндөрлүүллээ  
Үзсэн: 4295 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй