Шууд Chart

М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо

2021-07-24 12:33:19

Дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо.

Манай улсын бөх шөвгийн наймд Израилийн Шира Ришониг үүрч вазари аваад залгуулан даралтад оруулж, цэвэр ялсан юм. М.Уранцэцэг өмнө нь Ришониг дөрвөн удаа ялж байсан, энэ удаад ч ялснаар хоорондын харьцаа 5:0 боллоо.

М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистриа Красникитэй барилдана.

Медалийн төлөөх барилдаанууд 16:00 цагаас эхлэх бөгөөд Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг дөрөв дэх барилдаанд дэвжээн дээр гарна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Уранцэцэг медалийн төлөө барилдахаар боллоо  
Үзсэн: 1867 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй