Шууд Chart

128 бөхийн барилдаан задгай талбайд зохион байгуулагдана

2021-07-24 12:43:59

Засгийн газрын долоодугаар сарын 21-ний өдрийн хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ спортын уралдаан тэмцээнийг үзэгчгүйгээр зохион байгуулах чиглэлийг Улсын онцгой комисст өгсөн. Үүний дагуу Монголын үндэсний бөхийн холбоо баяр наадмын бөхийн барилдаанаа, Морин спорт уяачдын холбоод хурдан морины уралдаанаа, Монголын хөлбөмбөгийн холбоо лигийн тэмцээнээ зохион байгуулах саналаа дурдсан хугацаанд нь тус тус хүргүүлсэн.

УОК-ын өчигдрийн хуралдаанаар "Цар тахлын үе учир Бөхийн барилдааныг 128 бөхийн хязгаартайгаар зөвхөн задгай талбайд, хурдан морины уралдааныг орон нутаг тус бүрд нь зохион байгуулуулах" шийдвэрийг гаргажээ.

Засгийн газар долдугаар сарын эхээр шийдвэр гаргаж, энэ жил үндэсний их баяр наадмыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан билээ. Харин хөлбөмбөг, сагсан бөмбөгийн лигүүд өнгөрсөн оноос хойш зохион байгуулагдаагүй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

128 бөхийн барилдаан задгай талбайд зохион байгуулагдана   
Үзсэн: 6049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй