Шууд Chart

М.Уранцэцэг: Би энэ медалийг хүртэхийн тулд 16 жил хичээллэсэн

2021-07-24 18:36:18

Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ДАШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт, Гиннесийн эзэн Мөнхбатын Уранцэцэг “Токио-2020” олимпын наадмаас хүрэл медаль хүртлээ. Ийнхүү Монгол Улс “Токио-2020” олимпын наадмаас анхны медалиа хүртэж байна.

Тэрбээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Португалын залуу бөх Катарина Костатай хүч үзсэн юм. Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан М.Уранцэцэг хагас шигшээд Косовогийн бөх, ДАШТ-ий хүрэл медальт Дистрия Красникид вазари үнэлгээгээр ялагдсанаар дээрх медалийн төлөө барилдахаар болсон билээ.

Түүнийг дэвжээнээс буух үед нь цахимаар сэтгэгдлийг нь сонсоход “Маш их баяртай байна. Надад маш олон хүн туслаж, дэмжсэн. Тэднийхээ итгэлийг алдаагүйдээ ч баяртай байна. Би гурав дахь удаагаа олимпын наадамд оролцож байж, анхны медалиа хүртлээ. Энэ медалийг энгэртээ зүүхийн тулд би 16 жилийг зарцуулжээ” гэсэн юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Уранцэцэг: Би энэ медалийг хүртэхийн тулд 16 жил хичээллэсэн  
Үзсэн: 2311 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй