Шууд Chart

ОУХМ Ц.Цогтбаатар ээлжит цэвэр ялалтаа байгуулж шөвгийн наймд шалгарлаа

2021-07-26 12:50:51

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 жинд хүч үзсэн ОУХМ Ц.Цогтбаатар шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр дөнгөж сая Монакогийн бөх Бесси Седрикийг цэвэр ялав.

Ц.Цогтбаатар эхний барилдаанаа Гвинейн Мамадоу Самбатай хийж, этэж унаган, дарж, иппон цэвэр ялсан билээ.

Одоо манай бөх Косовогийн бөх, Европ тивийн аварга Акил Гжаковатай хагас шигшээд үлдэхийн төлөө барилдана. Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Ц.Цогтбаатар хоёрт нь ялж байв. Хамгийн сүүлд энэ оны гуравдугаар сард Тбилисийн их дуулгын хагас шигшээд Цогтоо хожсон билээ.

Сонирхуулахад, түүний хэсэгт 2019 оны Европын наадмын аварга, 2021 оны ДАШТ-ий хүрэл медальт Шведийн Томми Масиас байгаа.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

ОУХМ Ц.Цогтбаатар ээлжит цэвэр ялалтаа байгуулж шөвгийн наймд шалгарлаа  
Үзсэн: 1351 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй