Шууд Chart

Тэдний амжилтын буухиа

2021-07-26 15:47:40

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73, эмэгтэйчүүд 57 кг жингийн үдээс өмнөх барилдаан болж өндөрлөлөө.

Энэ өдрийн барилдааны гол хүлээлт Монгол Улсын хөдөлмөрийн баатар Д.Сумъяа байлаа. Гэвч тэрбээр эхний тойрогт ялагдсан бол ОУХМ Ц.Цогтбаатар өрсөлдөгчидөө ихэвчлэн цэвэр ялсаар шөвгийн дөрөвт Японы алдарт бөх, олимп, дэлхийн аварга Шохэй Онотой таарч барилдахаар боллоо.

Тэдний барилдаан 16:00 цагаас эхэлнэ. Энэ дашрамд дээрх хоёр бөхийн амжилтыг уншигч танаа сонирхуулья.

Шохэй Оно

1992 оны хоёрдугаар сарын 3-нд Япон Улсын Ямагүчи аймгийн Ямагүчи хотод төрсөн. Нутагтаа долоон наснаасаа жүдогоор хичээллэж бага ангиа дүүргээд Токио руу нүүсэн. 2014 онд Тенри их сургуулийг төгссөн.  

2016 оны олимпын аварга

2013 оны Риогийн дэлхийн аварга

2014 оны дэлхийн аварга

2015 оны Астанагийн дэлхийн аварга

2015 оны Астанагийн багийн дэлхийн аварга

2019 оны Токиогийн дэлхийн аварга

2013 оны Риогийн багийн дэлхийн аваргын хүрэл медаль

2018 оны Азийн наадмын аварга

2012 оны жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль

Гранд слам тэмцээний таван удаагийн аварга, нэг мөнгө, нэг хүрэл медальтай

Гранпри тэмцээний хоёр удаагийн аварга

Дэлхийн залуучууд аваргаар тус тус шалгарч байжээ.

Цэнд-Очирын Цогтбаатар

Баянхонгор аймагт 1996 оны гуравдугаар сарын 16-нд төрсөн. 

2019 оны жүдо бөхийн Азийн аварга

2016 оны жүдо бөхийн Азийн аваргын хүрэл медаль

Гранд слам тэмцээний гурван удаагий аварга, хоёр мөнгө, гурван хүрэл медальтай

Гранпри тэмцээний дөрвөн хүрэл медальтай юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Тэдний амжилтын буухиа   
Үзсэн: 1472 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй