
“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэй 73, эмэгтэй 57 кг-ийн барилдаан болж байна.
Эрэгтэй 73 кг-д Ц.Цогтбаатар хагас шигшээд Риогийн олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга Японы бөх Шохэй Онод нэмэлт цагт ялагдав. Хоёр бөх өмнө нь таарч байгаагүй билээ.
Ийнхүү манай улсын бөх Канадын тамирчин Артур Маргелидонтой хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо.
Канад залуутай Ц.Цогтбаатар өмнө нь хоёр удаа барилдахдаа тус тус нэг ялж байсан юм.
Ц.Цогтбаатар Канадын бөхтэй хүрэл медалийн төлөө барилдана | ||
Үзсэн: 1839 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.