Шууд Chart

Саид Моллай шөвгийн дөрөвт шалгарлаа

2021-07-27 14:30:18

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн 81 кг-д хүч үзэж буй 2018 оны дэлхийн аварга, 2019 оны дэлхийн аваргын хүрэл медальт Монголын бөх Саид Моллай дөнгөж сая Гүржийн залуу бөх, ДАШТ-ий мөнгөн медальт Тато Григалашвилиг ялж, шөвгийн дөрөвт шалгарлаа.

Хоёр бөх өмнө нь гурван удаа таарахад Моллай хоёрт нь ялж байсан юм.

Сонирхуулахад, Саид Моллай эхний ялалтаа Казахстаны залуу жүдоч, тивийн аваргын алт, мөнгөн медальт Дидар Хамзадыг, шөвгийн наймд Азербайжаны залуу жүдоч Мурад Фатиевийг ялсан билээ.

Тэрбээр хагас шигшээд Гүрж гаралтай Австрийн бөх Шамил Борчашвилитэй барилдана. Тэд өмнө нь хоёр барилдаж ээлжлэн хожоод байгаа юм. 

Дагах болон хагас шигшээгийн барилдаан 16:00 цагаас эхэлнэ. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Саид Моллай шөвгийн дөрөвт шалгарлаа  
Үзсэн: 2296 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй