Шууд Chart

Чөлөөт бөхийн тамирчид Токиог зорив

2021-07-28 10:34:03

Хүн төрөлхтөний спортын хамгийн том баяр зуны XXXII олимпын их наадамд оролцох Монголын чөлөөт бөхийн баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорьж байна.

Монголын ууган олимпын медальтанууд төрүүлсэн чөлөөт бөхийн төрлөөр 1964 оны Токиогийн олимпод анх зодоглосноос хойш тасралтгүй оролцож дөрвөн мөнгө, таван хүрэл, нийт есөн медалийг эх орондоо авч ирээд байгаа билээ.

Энэ удаагийн олимпын наадамд манай улсаас эрэгтэй гурав, эмэгтэй зургаан тамирчин хүч үзнэ. Монголын багийн ахлагчаар П.Гансүх, албаны хүнээр Б.Батбаяр, П.Буяндэлгэр, ахлах дасгалжуулагчаар Б.Баттулга, дасгалжуулагчаар гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, А.Цэдэнсодном, ОУХМ Ө.Ууганбаяр, Б.Батзориг нар ажиллана.

Монголын бөхчүүдээ Токиогийн дэвжээнд бахдам амжилт үзүүлэхийг хүсье.

Токиогийн олимпод оролцох бөхчүүд:

Эрэгтэйчүүд

57 кг: Э.Бэхбаяр: (ДАШТ-ий хошой хүрэл медальт)

65 кг: Т.Тулга: (Өсвөр үе болон 23 хүртэлх насны Азийн аварга)

125 кг: М.Лхагвагэрэл: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

Эмэгтэйчүүд

50 кг: Ц.Намуунцэцэг: (23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт)

53 кг: Б.Болортуяа: (ДАШТ-ий хүрэл медальт)

57 кг: Б.Хонгорзул: (өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Азийн аварга)

62 кг: Х.Болортуяа: (23 хүртэлх болон насанд хүрэгчдийн Азийн АШТ-ий мөнгөн медальт)

68 кг: С.Батцэцэг: (Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгө, нэг хүрэл медальт)

76 кг: О.Бурмаа: (ДАШТ-ий нэг мөнгө, хошой хүрэл медальт)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Чөлөөт бөхийн тамирчид Токиог зорив  
Үзсэн: 2165 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй