Шууд Chart

МҮОХ-ны удирдлага олимпын шинэхэн медальтнуудад хүндэтгэл үзүүллээ

2021-07-29 09:07:28

МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар, Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, "Токио-2020" Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Ерөнхий нарийн бичгийн дарга, олимпын аварга Э.Бадар-Ууган нар "Токио-2020" олимпын мөнгөн медальт Саид Моллай, хүрэл медальт Ц.Цогтбаатар нарт хүндэтгэл үзүүллээ.

МҮОХ-ны удирдлагууд олимпын тавцанд Монгол улсынхаа нэрийг цуурайтуулсан шинэхэн медальтнууддаа талархал илэрхийлж, цаашдын спортын замнал нь улам их амжилтаар дүүрэн байхыг хүсэн ерөөв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны удирдлага олимпын шинэхэн медальтнуудад хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 2258 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй