Шууд Chart

Манай улсын дөрвөн тамирчин спортын хоёр төрөлд өнөөдөр өрсөлдөнө

2021-07-29 09:14:11

“Токио-2020” олимпын наадмын өнөөдрийн хуваарьт манай улсын дөрвөн тамирчин спортын хоёр төрөлд өрсөлдөнө. Тодруулбал, буудлагын эмэгтэйчүүдийн 25 метрийн гар бууны чансаа тогтоох буудлага эхэлнэ. Тус төрөлд Ц.Анударь, О.Гүндэгмаа нар цэц сорино. Мөн жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг жингийн эхний шатанд Л.Отгонбаатар зодоглоно. Тэрбээр дэвжээний дөрөв дэх барилдааныг Эстонийн Григори Минаскинтай хийнэ. Л.Отгонбаатар нь Риогийн олимпод тавдугаар байр эзэлж байсан туршлагатай. Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д 2020 оны Европын аварга Израилын Петер Палтчик хүлээж байна.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -78 кг жингийн эхний шатанд О.Мөнхцэцэг зодоглоно. Тэрбээр дэвжээний найм дахь барилдааныг Израилын Инбар Ланиртай хийнэ.

Тэдний хэн ялсныг шөвгийн 16-д Лондон болон Риогийн олимпын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Бразилын Маяра Агуиар хүлээж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Манай улсын дөрвөн тамирчин спортын хоёр төрөлд өнөөдөр өрсөлдөнө  
Үзсэн: 1851 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй