Шууд Chart

Сайед Моллайны ээж ярилцлага өгчээ

2021-07-29 09:20:43

Иран Улсын Тегеран хотод суугаа Сайед Моллайны ээж Лутайн сэтгэгдэл барууны хэвлэлүүдэд бичигдэж байна. Түүний ээжээс маш богинохон хэмжээний яриа авч чадсан нь сэтгүүлчийн чадвар юм.

Тэрбээр “Өчигдөр миний хүү Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртжээ. Уг амжилтаа Иран улсад суугаа гэр бүлийнхэндээ зориулалаа гэж хэллээ. Бид хүүгээ харалгүй, үнсэлгүй хоёр жил боллоо. Түүнтэй холбоо барих ч бололцоо байхгүй гэдгийг та бүхэн мэдэж байгаа байх. Бид хүүгээ Чингис хааны байгуулсан Монгол хэмээх өргөн уудам нутагт сайхан сэтгэлт ард түмний дунд байгааг хэвлэлээс мэдсэн. Яаж мэдсэн бэ гэвэл “Монгол Улсын тамирчин” гээд зурагтаар гарч байна лээ" гэж хэлсэн байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сайед Моллайны ээж ярилцлага өгчээ  
Үзсэн: 785 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй