Шууд Chart

Гавьяат тамирчин Л.Отгонбаатар ялагдлаа

2021-07-29 11:28:24

“Токио-2020” олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Л.Отгонбаатар хоёрдугаар тойрогт 2020 оны Европийн залуучуудын аварга Израйлийн Петер Пальчиктай барилдаж нэмэлт цагт үнэлгээ алдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Л.Отгонбаатар нь Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат бөгөөд 2018 оны Азарбайжаны Баку хотод зохиогдсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, 2014 оны БНСУ-ын Инчёон хотод зохиогдсон азийн аваргын хүрэл, 2018 оны Индонезийн Жакарта хотод зохигдсон азийн наадмын хүрэл, 2016 оны Риогийн зуны олимпийн шагналт тавдугаар байр, 2019 оны ази, номхон далайн орнуудын АШТ-ий алтан медальт, Үндэсний шигшээ баг, ШШГЕГ-ын харьяат "Сүлд" спорт хорооны тамирчин юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Л.Отгонбаатар ялагдлаа  
Үзсэн: 699 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй