Шууд Chart

С.Батцэцэг хоёр ялж, хүрэл медалийн төлөө барилдана

2021-08-02 12:26:27

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг шөвгийн дөрөвт шалгарлаа.

Тэрбээр 1/4 шигшээд 2019 оны ЕАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Ханум Вилиеваг туршлага заан 8:5-аар ялалт байгуулсан юм.

С.Батцэцэг 17:15 цагт хагас шигшээд

Одоо С.Батцэцэг үдээс хойш финалд шалгарахын төлөөх барилдааныг Нигерийн бөх, Африк тивийн 10 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдана. 
 
 
 
Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Батцэцэг хоёр ялж, хүрэл медалийн төлөө барилдана   
Үзсэн: 1787 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй