Шууд Chart

12-15 насныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

2021-08-02 13:10:04

Өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Ковид-19”-ийн нөхцөл байдлын талаар НЭМГ-ын дарга Б.Бямбадорж танилцууллаа. Энэ үеэр долдугаар сард бүртгэгдсэн коронавирусийн халдварын тархалтын дэлгэрэнгүй судалгааг мэдээлж, дархлаажуулалтын явцыг тайлагнав. Тодруулбал, өнгөрсөн сард коронавируст халдварын 23.174 тохиолдол бүртгэгдсэн нь зургадугаар сараас 7.7 хувиар буурсан байна. Халдварын тохиолдол ийнхүү буурч байгаа нь нийслэлийн иргэдийн амралт, хөл хөдөлгөөний сийрэгжилттэй холбоотой гэдгийг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэллээ.

Түүнчлэн халдварын улмаас бүртгэгдсэн нас баралтын тоо өмнөх сарын мөн үеэс 14 хувиар буурчээ. Долдугаар сард коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын I тунд нийт 67.544 иргэн хамрагдсанаас 65 хувь нь 12-15 насныхан байсан бол II тунд 98.977 иргэн хамрагдлаа.

Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт орчны бохирдол үүсгэсэн, газар шорооны ажил дутуу хийгдэж удаан хугацаанд ухсан нүхтэй, овоолсон шороотой, эвдэрч нурсан хашаатай байршлуудад газрын зөрчил арилгуулах талаар хяналт шалгалтын ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Наймдугаар сарын 20-ноос эхлэн энэ чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын үр дүн гарна гэдгийг холбогдох албаныхан хэлж байлаа. Харин Хотын дарга тус хугацааг наашлуулах, хурдан хугацаанд чанартай ажиллах шаардлагатай байгааг сануулав.


12-15 насныхан дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна  
Үзсэн: 477 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй