Шууд Chart

Саги Муки: Эрхэм найз Саиед Моллайтайгаа олимпын наадамд цуг байгаадаа бахархаж байна

2021-08-02 16:26:36

2015 оны Европын наадмын алт, 2019 оны дэлхийн аварга, Израйлийн жүдо бөхийн тамирчин Саги Муки өөрийн фэйсбүүк хуудасдаа "Нэг зураг мянган үгний үнэ цэнэтэй. Эрхэм найз Саиед Моллайтайгаа олимпын наадамд цуг байгаадаа бахархаж байна" хэмээн цуг авхуулсан зургаа постлосон нь сошил, хэвлэл мэдээлэлийнхэний анхаарлыг татаад байна.

Учир нь гэвэл хоёр тамирчин, жүдо бөхийн спорт, цаашлаад олимпын таван цагирагийн дор цугтаа нөхөрлөж байгаа нь олимпын наадмын үеэр ойрхи дорнодын Израйл-Арабын хурц мөргөлдөөнийг намдааж байна хэмээн хэвлэл мэдээлэлийнхэн онцолж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад Монголын тамирчин Саиед Моллай "Токио-2020" олимпын наадмын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -81кг жинд мөнгөн медаль хүртсэн бол Израйлийн Саги Мукигийн хувьд холимог багийн төрөлд хүрэл медаль хүртсэн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Саги Муки: Эрхэм найз Саиед Моллайтайгаа олимпын наадамд цуг байгаадаа бахархаж байна  
Үзсэн: 719 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй