Шууд Chart

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Х.Болортуяа нар өнөөдөр барилдана

2021-08-03 09:21:19

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ын жинд өрсөлдөж буй Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, "Лондон-2012" олимпын наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэг, эмэгтэйчүүдийн -62 кг жинд өрсөлдөх ОУХМ Х.Болортуяа нар өнөөдөр хүч үзнэ.

С.Батцэцэгийн хувьд хүрэл медалийн төлөө Кыргызстаны тамирчин Мээрим Жуманзарова, Азербайжаны бөх Элиз Маналова нарын хэн ялсантай нь дэвжээнд гарах бол Х.Болортуяа эхний тойргийн барилдаанаа хийнэ.

Х.Болортуяагийн барилдаан 10:00 цагаас, С.Батцэцэгийнх 17:15 цагаас эхэлнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, ОУХМ Х.Болортуяа нар өнөөдөр барилдана   
Үзсэн: 2039 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй