Шууд Chart

Кубын домогт бөх олимпын наадмаас дөрөв дэх алтан медалиа хүртлээ

2021-08-03 11:29:56

“Токио-2020” олимпын наадмын чөлөөт бөхийн 130 кг-ын жинд хүч үзсэн 38 настай Кубын домогт бөх Михан Лопес дөрөв дэх алтан медалиа хүртлээ. Тэрбээр Гүржийн тамирчин Якоб Кажайг (5:0) ялсан бөгөөд нийт дөрвөн удаа барилдахдаа 24:0 оноо авчээ.

Энэ амжилтаараа анхны эрэгтэй тамирчин (2008, 2012, 2016, 2020) болж байна. Эмэгтэйчүүдээс Японы Каори Ичо олимпод дөрвөн удаа (2004, 2008, 2012, 2016) түрүүлж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кубын домогт бөх олимпын наадмаас дөрөв дэх алтан медалиа хүртлээ   
Үзсэн: 1687 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй