Шууд Chart

Х.Болортуяа шөвгийн наймд үлдэв

2021-08-03 11:35:13

Токиогийн олимпын наадмын бөхийн төрлийн гурав дахь өдрийн барилдаан эхэллээ. Манай улсаас өнөөдөр эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд "Сокол" компани, "Аврагч" спорт хорооны тамирчин ОУХМ Хүрэлхүүгийн Болортуяа 1/8 шигшээ барилдаанаа хийв.

Түүний өрсөлдөгч нь өсвөр үеийн дэлхийн хошой аварга Энэтхэгийн Сонам Малик байсан бөгөөд манай бөх өрсөлдөгчөө 2:2-оор ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

Тэрбээр 1/4 шигшээд Болгарын Тайбе Юсейн, Бразилын Луис Нунес нарын ялсантай барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Х.Болортуяа шөвгийн наймд үлдэв  
Үзсэн: 1065 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй