Шууд Chart

Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсан түүх Монгол ардын хувьсгалт цэргийн агаарын хүчнээс эхтэй

2021-08-03 15:47:44

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал ашиглалтад орсонтой холбоотойгоор Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид хэрхэн ашиглах, хөгжүүлэх төсөл, хөтөлбөрийг олон нийтэд хүртээмжтэй хэлбэрээр танилцуулах өдөрлөг өнгөрсөн Баасан гарагт зохион байгуулагдлаа. Тус өдөрлөгт Зэвсэгт хүчний Агаарын цэргийн бие бүрэлдэхүүн оролцсон юм.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Олон улсын нисэх буудлуудын нэрийг өөрчлөх, тэдгээрийн ашиглалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолд тус олон улсын нисэх буудлыг цаашид олон улс, орон нутгийн нислэгийн нөөц нисэх буудал, ерөнхий зориулалт, нисэхийн сургалт, захиалгат, онцгой, тусгай үүргийн нислэг, агаарын хөлгийн засвар, үйлчилгээ болон онцгой байдал, иргэний нисэхийн бусад үйл ажиллагаанд ашиглахаар заасан байдаг.

Анхлан зохион байгуулагдсан энэхүү өдөрлөгөөр Буянт-Ухаа нисэх буудлыг цаашид олон улсын нисэхийн сургалт, дадлагын төв болгон ашиглах, ингэснээр олон улсын сургалтын байгууллагуудтай өрсөлдөхүйц хэмжээнд хүргэж, нисэхийн мэргэжлийн сургалтыг өөрийн оронд нутагшуулах талаар зорьж байгаа юм. Ингэснээр нисэхийн мэргэжилд дурлаж, сонирхож байгаа залуус Монголдоо хямд зардлаар нарийн мэргэжил эзэмших боломж бүрдэх аж.

Өдөрлөгийн үеэр Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалаас сөнөөгч онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэгч төхөөрөмжийн талаар иргэдэд танилцуулсан юм. Түүнчлэн Ийнхүү “Буянт-Ухаа”-д моторын дуу үргэлжилсээр байгаа гэдгийг эл арга хэмжээ харууллаа. Тус өдөрлөгт ирсэн зочдын дийлэнх нь залуус байсан нь тэдний нисэхийн салбарт хандуулж байгаа анхаарал, сонирхлыг илтгэн харуулж байгаа юм.

Ташрамд дурдахад, Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсан түүх Монгол ардын хувьсгалт цэргийн агаарын хүчнээс Зэвсэгт хүчний нисэх хүчин, Цэргийн тээврийн отрядаас Монголын иргэний агаарын тээвэрт хүрсэн түүхтэй. Ийнхүү цэргийн нисэх хүчин нь иргэний агаарын тээврийн суурь болж түүний бие даасан статустай болоход чухал үүрэг гүйцэтгэсэн билээ.

Зэвсэгт хүчний Жанжин штаб


Монгол Улсад нисэх хүчин байгуулагдсан түүх Монгол ардын хувьсгалт цэргийн агаарын хүчнээс эхтэй  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй