Өнөөдөр Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “OneSky Mongolia” олон улсын байгууллагатай хамтран Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд үйл ажиллагаа явуулдаг хүүхэд харах үйлчилгээний 11 төвд тус бүр 3 сая төгрөгийн үнэ бүхий сургалтын хэрэглэгдэхүүнийг хүлээлгэн өглөө.

Хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх, бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих зорилгоор олгож буй тус багцад:
- 28 төрлийн 517 тоглоом
- 13 төрлийн 143 ном
- 9 төрлийн 561 бичиг хэргийн хэрэгсэл
- 5 төрлийн 55 тавиур
- Хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон эко модон сургалтын хэрэглэгдэхүүн багтсан.

Хүүхэд харах төвүүд нь Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль болон “Хүүхэд харах үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага” MNS 6540:2015 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад нийт 99 хүүхэд харах төвд 1204 хүүхэд хамрагдаж байна.
OneSky Mongolia олон улсын байгууллага нь бага насны хүүхдийн чадавхыг нээн хөгжүүлэх, эрт үеийн боловсрол олгох чиглэлээр эцэг эх, асран хамгаалагчдыг сургаж, чадавхжуулах ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 оноос “Хүүхэд харах үйлчилгээг дэмжих” хөтөлбөрийг хэрэгжүүлж, 2025 оноос хойш манай байгууллагатай хамтран ажиллаж байна.
| Хүүхэд харах үйлчилгээний 11 төвд сургалтын хэрэглэгдэхүүн, тоглоом хүлээлгэн өгчээ | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.