Шууд Chart

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Хонгорзул нар өнөөдөр барилдана

2021-08-04 09:19:06

“Токио-2020” олимпын наадамд өнөөдөр өрсөлдөх Монголын тамирчдын хуваарийн уншигч танаа хүргэе. Энэ өдөр чөлөөт бөхийн хоёр тамирчин дэвжээнд гарна.

Тодруулбал:  

Б.Хонгорзул

Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт, залуу тамирчин Б.Хонгорзул 57 кг-д эхний барилдаанаа Францын бөх Матилде Ривиерагийн эсрэг хийх сугалаа татжээ. Түүний өрсөлдөгч нь манай бөхөөс 12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай нэгэн. Хэрэв түүнийг хожвол шөвгийн наймд олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдах магадлал өндөр байна.

Э.Бэхбаяр

Өнөөдөр эрэгтэй чөлөөтийнхөн тэмцээнээ эхлүүлж байна. Эрчүүдийнхээ салхийг хагалж, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр дэвжээнд гарах бөгөөд эхний даваанд Европ тивийн аварга Армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татав. Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль нэгтэй барилдана. Иран бөх нь Азийн аварга цолтой бол турк бөх нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.

Манай тамирчдын барилдаан 10:30-д эхлэх бөгөөд Б.Хонгорзул хоёр, Э.Бэхбаяр зургаа дахь барилдаанд дэвжээнд гарна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Б.Хонгорзул нар өнөөдөр барилдана   
Үзсэн: 1013 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй