Шууд Chart

ХСҮТ-ийн удирдлага, зохион байгуулалтын хагас бие даасан тогтолцоонд шилжинэ

2021-08-04 11:10:24

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйл, 2016 онд батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай” хуулийг хэрэгжүүлэх хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгүүд удирдлага зохион байгуулалтын хувьд хагас бие даасан байдлын тогтолцоонд шилжиж байгаа билээ. Өнөөгийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэг, Арьсны өвчин судлалын үндэсний төв зэрэг эмнэлэг удирдлага, зохион байгуулалтын өөрчлөлтөө хийж өөрсдийн  Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-өө байгуулан, эмнэлгийн гүйцэтгэх удирдлагатай хийсэн гэрээний дагуу үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байна.

2021 онд Хавдар судлалын үндэсний төв удирдлага, зохион байгуулалтын хагас бие даасан тогтолцоонд шилжиж байгаатай холбогдуулан .

Эмнэлгүүд төсвийн санхүүжилтээс санхүүгийн хагас бие даасан байдлын тогтолцоонд шилжсэнээр эмнэлгийн санхүү, эдийн засгийн үр ашиг дээшилж, эмчилгээ, үйлчилгээний шинэ технологи нэвтрүүлэх, нэмэлт орлого олох, түүнийгээ эмнэлгийн шаардлагатай тусламж үйлчилгээндээ зарцуулах, ажилчдын цалин орлогыг нэмэгдүүлэх зэрэг олон эерэг өөрчлөлт, давуу талууд бий болох юм.

Хавдар судлалын үндэсний төв


ХСҮТ-ийн удирдлага, зохион байгуулалтын хагас бие даасан тогтолцоонд шилжинэ  
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй