Шууд Chart

Б.Болортуяа хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо

2021-08-05 12:05:14

“Токио-2020” олимпын наадмын эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүч үзэж буй "Нур-Султан-2019" ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Бат-Очирын Болортуяа 1/8 шигшээд Гуамын Ракаэла Мэри Акуиног цэвэр ялсан билээ.

Тэгвэл дөнгөж сая шөвгийн наймд Пан Америкийн аваргын нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт Эквадорын тамирчин Луиса Валвардег оноогоор цэвэр (13:3) ялснаар хагас шигшээд шалгарав.

Б.Болортуяа хагас шигшээ буюу мөнгөн медалын төлөө дэлхийн хошой аварга Японы Майю Мүкадатай 17:30 цагаас барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Болортуяа хагас шигшээд шалгарч, медалийн төлөө барилдахаар боллоо  
Үзсэн: 2500 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй