Шууд Chart

Ц.Намуунцэцэг өнөөдөр эхний тойрогт Японы бөх Юүи Сүсакитай барилдана

2021-08-06 09:49:08

“Токио-2020” олимпын наадмын эмэгтэй чөлөөт бөхийн 50 кг-ийн жингийн сугалаа өчигдөр явагдлаа. Энэ жинд манай улсаас барилдах Ц.Намуунцэцэг эхний тойрогт Японы бөх Юүи Сүсакитай барилдана.  

Түүний өрсөлдөгч нь 22 настай. Васэда их сургуулийн бөх. 2017, 2018 оны дэлхийн аварга. 2018, 2019 оны идэрчүүдийн дэлхийн аварга. 2017 оны Азийн аварга бөх юм. Токиогийн олимпын наадмын нээлтийн ёслолд сагсан бөмбөгч Хачимүрагийн хамт тугчаар ажилласан билээ.

Түүнийг ялахад Эквадорын Lucia Yamileth YEPEZ GUZMAN, Казахстаны Валентина Исламова хоёрын хэн ялсантай барилдана. 

Манай бөхийн зоонд Европын гурван удаагийн аварга Стальвира Оршуш, олимпын гурван медальтай Стадник байгаа бол нөгөө хэсэгт 2016 оны олимпын хүрэл медальн БНХАУ-ын тамирчин Сун Янан, 2020 оны Европын аварга Болгарын бөх Миглен Селишка, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт Румын бөх Эмилио Вук нар багтжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ц.Намуунцэцэг өнөөдөр эхний тойрогт Японы бөх Юүи Сүсакитай барилдана  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй