Шууд Chart

Монголын хоёр бөх өнөөдөр барилдаанаа эхлүүлж, хоёр нь медалын төлөө хүч үзнэ

2021-08-06 09:55:14

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын чөлөөт бөхийн тэмцээн зургаа дахь өдрөө үргэлжилж байна. энэ өдөр Монголын шигшээ багаас дөрвөн тамирчин Токиогийн олимпын дэвжээнд хүч, ур чадвараа сорин барилдана.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 65 кг жинд ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 50 кг жинд ОУХМ Ц.Намуунцэцэг нар эхний барилдаанаа Японы бөхчүүдтэй 10:30 цагаас хийхээр сугалаа татжээ.

Мөн эрэгтэйчүүдийн 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл 18:30, эмэгтэйчүүдийн 53 кг-д ОУХМ Б.Болортуяа 19:55 цагаас олимпын хүрэл медалийн төлөө хүч, ур чадвараа сорин барилдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хоёр бөх өнөөдөр барилдаанаа эхлүүлж, хоёр нь медалын төлөө хүч үзнэ   
Үзсэн: 786 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй