Шууд Chart

Энхийг сахиулагчид хандивын аянд нэгдлээ

2021-08-11 11:41:45

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй Нэгдсэн Үндэстний байгууллагын мандаттай “UNMISS” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний 10 дугаар ээлжийн цэргийн багийн Ахлагчийн зөвлөлөөс ажиллагааны газар оронд иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, хариуцлагын бүсэд “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг өргөжүүлэн сурталчлах зорилгоор “Юнити” секторын Бентью суурины төв эмнэлэгт 100 литр гар ариутгагч, 6000 ширхэг амны хаалтыг хандивлалаа.

Уг хандивыг гардуулах ёслолд Батальоны захирагчийн орлогч, штабын дарга, хурандаа Ц.Батсайхан, Батальоны ахлагч, тэргүүн ахлагч Б.Пүрэвсүрэн, Юнити секторын Иргэн-цэргийн харилцааны офицер, хошууч Францис Себүданди нар болон Бентью суурины төв эмнэлгийн удирдлага оролцлоо.

Бентью суурины төв эмнэлгийн удирдлага “Цар тахлын үед бидний үйл ажиллагааг дэмжин нэн хэрэгцээтэй гар ариутгагч, амны хаалтыг хандивлаж байгаад Монгол Улсын батальоны удирдлага бие бүрэлдэхүүнд баярласнаа илэрхийлээд, та бүхний цаашдын энхийг сахиулах ариун үйлсэд амжилт хүсье” хэмээн онцоллоо.

Наймдугаар сарын 10-ны өдрийн байдлаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад коронавирусын халдварын 11 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн бөгөөд урьдчилан сэргийлэх вакцинжуулалтад нийт хүн амын 0,1 хувь нь хамрагдаад байна.

 

Зэвсэгт хүчний Жанжин штаб

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Энхийг сахиулагчид хандивын аянд нэгдлээ  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй