
МҮОНРТ 2006 оноос эхлэн жилд хоёроос доошгүй удаа хөдөө орон нутагт өдөрлөг зохион байгуулж ирсэн.
Энэ удаад МҮОНРТ-ийн 70 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй баг Хөвсгөл аймагт ажиллаж байна.
Энэ сарын 19-23-ны өдрүүдэд хоймор нутагт үргэлжлэх “МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөгийн хүрээнд уламжлал болсон үзэгч, сонсогчийн уулзалт, нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулахаас гадна МҮОНРТ, MN-2 суваг бүхий л нэвтрүүлгийнхээ ээлжит дугаарыг Хөвсгөл аймгаас бэлтгэж байна.
Хөвсгөл аймгаас бэлтгэсэн нэвтрүүлэг ирэх сарын 8-ны өдөр МҮОНРТ, MN-2 сувгаар үзэгч, сонсогчдын хүртээл болно.
“МҮОНРТ-Хөвсгөл аймагт” өдөрлөг эхэллээ | ||
Үзсэн: 1153 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.