Шууд Chart

"Арена Сао Пауло" цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийлээ

2014-05-21 10:54:24

2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолт болох "Арена Сао Пауло" цэнгэлдэх хүрээлэн албан ёсоор нээлтээ хийлээ. Тус цэнгэлдэх хүрээлэнгийн нээлтийн үеэр Бразилийн лигийн хүрээнд Фигуйренсе болон Коринтианс клубуудын тоглолт болж Фигуйренсе клуб өрсөлдөгчөө 1:0-ийн харьцаатайгаар хожжээ. Энэхүү тоглолтын үеэр цэнгэлдэх хүрээлэнгийн 12 үйл ажиллагаанд хяналт тавьж, үнэлгээ дүгнэлт өгсөн бөгөөд эдгээрт нь аюулгүй байдал, сайн дурын ажилчид, үзэгчдийн үйлчилгээ, тэмцээн, цэвэрлэгээ, тээвэр, хэвлэлийн үйл ажиллагаа, ТВ, технологи, хоолны үйлчилгээ, эмнэлгийн тусламж зэрэгт ажиглалт хийжээ.

Үүний дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр ДАШТ-ийг ЗБХ-ны дарга Р.Трэйд  “Бид сэтгэл хангалуун байна. Мэдээж зарим зүйлсийг сайжруулах хэрэгтэй нь тодорхой ч тест хийсний үр дүнд бид юу юуг сайжруулах, юунд нь анхаарах хэрэгтэйгээ ойлголоо. Бид зургаадугаар сарын 11-нд хамгийн гайхалтай нээлтийг дэлхий дахинд бэлэглэхээр эрчимтэй ажиллаж байна. Мөн ийм гайхалтай цэнгэлдэх хүрээлэнг хүлээн авсандаа баяртай байна” гэжээ. 

Эх сурвалж: shuum.mn


"Арена Сао Пауло" цэнгэлдэх хүрээлэн нээлтээ хийлээ  
Үзсэн: 1379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй