Шууд Chart

Хорин байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байна

2021-08-30 13:41:34

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн удаагийн зөвлөгөөнөөр 17 үүрэг, даалгавар өгснөөс 80.7 хувийн биелэлттэй байна. Нийслэлийн хэмжээнд 11.821  аж ахуйн нэгж, байгууллагатай “Хариуцлагын гэрээ” байгуулан ажиллаж байгаагаас өнгөрсөн долоо хоногийн хугацаанд 2851 объект, байгууллагад үзлэг шалгалт явуулжээ. Тэдгээрээс 936 зөрчил дутагдал илэрсний олонх нь түр журам зөрчсөн, хүн хоорондын зай баримтлаагүй зөрчил байсан байна.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн 20 байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж буй юм. Мөн махны бөөний худалдааг ил задгай талбайд зөвшөөрөлгүй зохион байгуулсныг таслан зогсоожээ. Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт онцгойлон эм ханган нийлүүлэлт, эмийн үйлчилгээнд анхаарахыг Хотын дарга үүрэг болгосон. Энэ дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас эмийн сангуудад хяналт шалгалт хийсэн бол нийслэлийн Эрүүл мэндийн газраас 241 эмийн сангийн захирал, дарга нартай цахимаар уулзаж, санамж бичиг байгуулсны сацуу 400 гаруй эмийн санч, жор найруулагч нарыг сургалтад хамруулж эхэлжээ. Сургалт есдүгээр сарын 5 хүртэл үргэлжлэх юм.

Хичээлийн шинэ жилийн нээлтээс өмнө сургууль цэцэрлэгийн ариутгал халдваргүйтэл, засвар үйлчилгээнд онцгойлон анхаарахыг Нийслэлийн Засаг дарга сануулсны дагуу бэлтгэл ажлыг сайн хийж байгааг албаныхан онцоллоо. Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгт 27.747 хүүхэд шинээр элсэх бол 38.842 сурагч нэгдүгээр ангид орно. Нийт сурагчид, цэцэрлэгийн багачуудыг ая тухтай орчинд сургах, халдвар хамгааллын дэглэм сахиулах бэлтгэлийг хангахын тулд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Нийт сургууль, цэцэрлэгүүдийн 53.6 хувь нь 21 ба түүнээс дээш хоногийн ариутгалын бодисын нөөцтэй байгаа юм.


Хорин байршилд хүнсний ногооны худалдаа зохион байгуулж байна  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй