Шууд Chart

Иргэдийн хөдөлгөөнт биржийн талаарх мэдээлэл хомс байна

2013-07-17 15:57:41

Нийслэлийн Хөдөлмөрийн газраас жил бүр хөдөлгөөнт биржийн үйлчилгээг Налайх, Багануур, Багахангай, Сонгинохайрхан дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдтэй хамтран ажиллуулдаг билээ.

Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор хэрэгждэг эл ажлын хүрээнд энэ жилийн байдлаар алслагдсан дүүрэг, хороодын  600 гаруй иргэнд хөдөлмөрийн зах зээлийн мэдээ мэдээлэл өгөх, ажил олгогчдоос ирүүлсэн сул чөлөөтэй ажлын байрны захиалгуудыг  танилцуулах, ажилд зуучлах, мэргэжлийн болон давтан сургалтанд бүртгэх, хамруулах,  ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөгөө өгөх зэрэг төлөвлөгөөт ажлуудыг хийсэн байна.

 
Мөн тус өдөрлөгийн хүрээнд “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль”, “Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль” тогтоомжийг сурталчлан таниулах үйлчилгээг хүргэдэг аж. Албаныхан уг төрийн үйлчилгээнд хамрагдах иргэдийн тоо бага байдаг нь хөдөлгөөнт биржийн талаарх мэдээлэл хомстой холбон тайдбарладаг.

Иргэдийн хөдөлгөөнт биржийн талаарх мэдээлэл хомс байна  
Үзсэн: 1153 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй