Шууд Chart

Загвар өмсөгч Ж.Энэрэл "Долче & Габбана" брэндийн шоунд оролцжээ

2021-09-07 09:50:10

Италийн Венец хотын алдарт Сан-Марко талбайд болсон "Долче & Габбана" брэндийн Alta Moda загварын шоуны тайзнаа Монголын загвар өмсөгч Ж.Энэрэл алхжээ.

Гараар урласан тансаг хээнцэр бүтээлүүд толилуулсан "Долче & Габбана"-гийн энэхүү кутюр шоуг Женнифер Лопес, Шон Комбс, Дожа Кэт, Крис Женнер, Кортни Кардашиан, Сиара, Моника Беллуччи, Кристиан Бэйл, Дама Хелен Миррен, Китти Спенсер зэрэг 400 гаруй зочин үзсэн байна.

120 бүтээл толилуулсан энэхүү шоунд загвар өмсөгч Ж.Энэрэл гялалзсан бор даашинзтай тайзнаа алхсан бөгөөд тэрбээр Инстаграмдаа "Долче & Габбана. Мөрөөдөл минь байлаа" хэмээн бичжээ.

Ж.Энэрэл Нью-Йорк, Парис, Миланы загварын долоо хоногуудад оролцсон туршлагатай ба MIRRRS MODELS, Special Management, New York Models, Oui Management зэрэг загварын агентлагийн моделиор ажилладаг аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Загвар өмсөгч Ж.Энэрэл "Долче & Габбана" брэндийн шоунд оролцжээ  
Үзсэн: 455 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй