Шууд Chart

Олимпын аварга Гейбл Стивсон холимог тулааныг биш мэргэжлийн бөхийг нь сонгожээ

2021-09-07 12:29:30

Токиогийн олимпын чөлөөт бөхийн 125 кг-ийн жингийн аварга, АНУ-ын бөх Гейбл Стивсон мэргэжлийн бөхийн WWE холбоотой гэрээ байгуулжээ.

Тэрбээр эртнээс мэргэжлийн бөхийн од болох мөрөөдөлтэй гэж ярьж байсан бөгөөд твиттер хуудсаараа дамжуулан, гэрээ байгуулснаа зарласан байна.

Токиогийн олимпод түрүүлж, Үндэсний баатар болсон тэрбээр мэргэжлийн бөхийн WWE, холимог тулааны UFC холбоотой хэлэлцээр хийсний эцэст мэргэжлийн бөхийг нь сонгосон байна. Ийнхүү ирээдүйтэй сайн бөх 21-хэн настайдаа их спортоо орхилоо.

Гейбл Стивсон олимпын алтан медалиас гадна 2021 оны Панамерикийн аварга, идэрчүүдийн дэлхийн хошой аварга (2015-2016), 2017 оны залуучуудын дэлхийн аварга болж байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпын аварга Гейбл Стивсон холимог тулааныг биш мэргэжлийн бөхийг нь сонгожээ  
Үзсэн: 725 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй