Шууд Chart

Яздани Ослод Тэйлортой даагаа нэхнэ

2021-09-08 11:17:24

Норвегийн нийслэл Ослод ирэх аравдугаар сарын 2-10-нд болох ДАШТ-д барилдах Ираны шигшээ баг бүрэлдэхүүн тодорлоо.

Бөхийн орон Иранчууд Токиогийн олимпоос мөнгөн медаль хүртсэн Хасан Яздани, хүрэл медальт Амир Заре нараас бусад олимпод барилдсан бөхчүүдээ гэрт нь үлдээж, залуу бөхчүүдээ ДАШТ-д сойно.

Олимпын 86 кг-ын жингийн шигшээ барилдаанд АНУ-ын Дэвид Тэйлорт эцсийн мөчид ялагдаж хошой аварга болох боломжоо алдсан Яздани түүнтэй даагаа нэхэхээр Ослод очихоор болов.

Ираны шигшээ баг:

57 кг: Алиреза Сарлак

61 кг: Рахман Амузадхалили

65 кг: Амир Яздани

70 кг: Эрфан Элахи

74 кг: Юнус Эмами

79 кг: Мухаммад Ноходи

86 кг: Хасан Яздани

92 кг: Камран Гасемпур

97 кг: Можтаба Голейджи

125 кг: Амир Заре

Нийтэлсэн: У.Баярсайхан

Яздани Ослод Тэйлортой даагаа нэхнэ  
Үзсэн: 494 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй