Шууд Chart

"Ус уух хувьтай төрсөн" олимпын медальтнууд

2021-09-08 12:37:40

Токиогийн олимпын наадмын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОХУ-ын тамирчин Артур Найфонов хүрэл медаль хүртсэн билээ.

Нэгдүгээр ангийн сурагч, долоон настай хүү Артур 2004 оны есдүгээр сарын 1-нд Хойд Осетийн Бесланы сургуулийн бүслэлтийн үеэр барьцаалагдсан 700 гаруй хүүхдийн нэг байжээ.

ОХУ-ын түүхэнд хамгийн аймшигт террорист тус халдлагад 334 хүн (үүнээс 180 гаруй нь сурагч байсан) амиа алдсан бөгөөд түүний ээж Светлана Найфонова 32 настайдаа хүүхдүүдээ аврахын тулд халдлагад өртөн нас барж, 11 настай эгч Сабина нь дунд зэргийн бэртэлтэй эмнэлэгт хүргэгдэж байв.

Түүний ангийн хүүхэд, олимпын аварга Заурбек Сидаков аз болж хичээлийн эхний өдөр сургуульдаа ирээгүй аж. 'Ус уух хувьтай төрсөн" тэд өдгөө хоёулаа олимпын медальтан болоод байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Ус уух хувьтай төрсөн" олимпын медальтнууд  
Үзсэн: 593 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй