Шууд Chart

“Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын төслийг дэмжлээ

2021-09-16 18:56:24

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал боллоо. Хуралдааны эхэнд “Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс байгуулах техник, эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/  болон барилгажилтын төслийн талаар хэлэлцэв.

Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах зорилтын хүрээнд шинэ суурьшлын бүсийг нийт таван газарт байгуулахаар төлөвлөж буй.  Эдгээрийн дотор хотын зүүн хэсэг Хонхор орчимд “Хөгжлийн үүд”, баруун хэсэгт “Морингийн даваа” нэртэй шинэ суурьшлын бүс байгуулах юм.

“Хөгжлийн үүд” жишиг орон сууцны бүс нь Баянзүрх дүүргийн 11, Налайх дүүргийн 3, 7 дугаар хорооны нутаг буюу Налайх, Хонхорын хилийн заагт Налайхын зам дагуу байрлах юм. Шинэ суурьшлын бүсийг 252 га талбайд барих бөгөөд нийт  4725 өрхийн 16.065 хүн оршин суухаар төлөвлөж байна. Мөн байгаль орчин, хот байгуулалт, нийгэм, эдийн засгийн үндэслэлүүд дээр тулгуурласан, нийгмийн зорилтот бүлгийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, эрүүл аюулгүй, тохилог суурьшлын бүс байх юм. Төлөвлөж байгаагаар жишиг суурьшлын бүс байгуулахдаа хувийн хэвшлийн болон НОСК-ийн санхүүжилт, улс, нийслэлийн хөрөнгө оруулалтыг татах аж. Суурьшлын бүсийг 2021-2025 он, 2026-2030 он, 2031-2040 он гэсэн гурван үе шаттайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж буй аж. “Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийг байгуулах ТЭЗҮ болон барилгажилтын төслийг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд дэмжиж, НИТХ-д өргөн барихаар боллоо.


“Хөгжлийн үүд” жишиг суурьшлын бүсийн барилгажилтын төслийг дэмжлээ  
Үзсэн: 321 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй